Categories
Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛС ДАХЬ АНХНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА ЯПОН УЛСАД НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгч харилцагчидтайгаа өргөн цар хүрээнд хамтран ажилладаг төдийгүй, нийт харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд нийцсэн өгөөж өндөртэй, оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажилладаг билээ.

Шинэ бүхний эхлэл урин хаврын бэлгэдэл Сакура цэцэглэж буй 2023 оны 04-р сарын 7-ны өдөр Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод Олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Япон болон Монгол улсын удаан жилийн найрсаг харилцаа, түншлэл, бүтээн байгуулалт, улс хоорондын байгуулсан Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Гэрээ нь бидэнд энэхүү бизнесийн таатай орчныг бүрдүүлснээр бид харилцагчтайгаа урт хугацааны нягт түншлэл, итгэлцлийн тулгуур болсон томоохон үйл хэрэг болж ойрын хугацаанд хүрэх ололт амжилтын чухал үндэс суурийг тавиад байна.

Төлөөлөгчийн газраараа дамжуулан Япон улсын бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллах таатай боломжийг нээж өгөх юм.

Бид харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар  түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.