Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг “ТОП-100 ААН”-д Тээвэр хөгжлийн банк тодорлоо.
“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулан өргөмжилсөн юм.
Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 26 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байхаас гадна олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ, Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрд нийцсэн, харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.
Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь улам бүр өргөжин тэлсээр байна.