Банкны нийт активын хэмжээ 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 34 хувийн өсөлт үзүүлж, 3.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Тайлант хугацаанд банк зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан.
Тээвэр хөгжлийн банк нь Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа шинээр байгуулж харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний сувгаа улам бүр нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн Азийн Сан, Гэрэгэ Системс ХХК хамтран “Бичил, Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан банкны зээлийн бүтээгдэхүүн”-ийг хамтран хөгжүүлэх жишиг төслийн ажлыг эхлүүллээ.
2023 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.