Банкны нийт активын хэмжээ их наядаас дээш хэмжээнд хадгалагдаж, 1.2 их наяд төгрөгт хүрлээ. 2023 онд банк 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 33.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 22.5 хувь байна.
Оны эцэст харилцах, хадгаламжийн багц 677 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 695 тэрбум төгрөгт хүрч бид харилцагчийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлсээр байна.
Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээсэн амжилтаар дүүрэн байлаа.
2023 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.