Categories
Wechat Pay үйлчилгээ

Танилцуулга

Дэлхийн 64 улсад нэвтэрсэн Хятадын №1 цахим төлбөрийн хэрэгсэл Tencent Holdings Limited компанийн WECHAT PAY олон улсын төлбөр хүлээн авах систем Монгол Улсад албан ёсоор  нэвтэрлээ. Монгол Улс нь WECHAT PAY-ийг нэвтрүүлсэн 65 дах орон, Монгол төгрөг нь WECHAT PAY системийг дэмждэг 25 дах валют болж байгаа юм. Хятад жуулчид болон бизнес эрхлэгчид Монгол Улсад wechat-аар төлбөр тооцоо хийн Монголын аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог хүлээн авах боломжийг Тээвэр хөгжлийн банк болон Qpay үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ компанийн хамт олон хамтран бий болголоо.

Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч Wechat Pay үйлчилгээгээр дамжуулан гар утсаа ашиглан төлбөр тооцоог түргэн  шуурхай гүйцэтгэх боломжтой юм. Wechat нь 2011 оноос БНХАУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшн болсон ба нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд эхний тавд ордог. Wechat Pay буюу Wechat дотор суурилсан төлбөрийн систем нь БНХАУ-д хамгийн их хэрэглэгчтэй төлбөрийн систем ба БНХАУ-ын хүн амын 84% нь хэрэглэдэг.

Монгол Улсад албан ёсоор системийн холболт хийгдсэнээр Хятад улсын иргэд Монголд дараах төрлүүдээр төлбөр төлөх боломжтой юм.

  1. Scan to Pay – Wechat хэрэглэгч статик QR уншуулан гүйлгээ хийх;
  2. Scan to Pay – Wechat хэрэглэгч динамик QR уншуулан гүйлгээ хийх;
  3. In App Pay – Мерчантын апп дээрээс нэхэмжлэх бүхий deep link (дийп линк) гүйлгээ хийх Mini Program Pay тун удахгүй.

Хариулт үлдээнэ үү