Тээвэр хөгжлийн банк нь ТоС холбоо болон Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах манлайллын хөтөлбөр 2022-2023”-т шалгарсан шилдэг 20 манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч, уг хөтөлбөрийн хамгийн анхны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.
Энэхүү манлайллын хөтөлбөр нь долоон сарын хугацаанд оролцогчдын хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор салбарын удирдах ажилтнуудын менторинг, көүчинг болон ур чадвар нэмэгдүүлэх сургалт хөтөлбөрүүдэд хамруулж, улмаар санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг банкны бүх түвшинд дэмжин ажилладаг бөгөөд удирдлагын багийн 80%, дунд шатны менежерүүдийн 37%-ийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.