Categories
Хүний нөөц

Манай хамт олон

Бидний эрхэмлэх зүйл

Бид ажилтнуудынхаа тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажилтнуудын ажиллах таатай орчинг бүрдүүлж, хөгжин дэвших боломж бололцоогоор ханган ажилладаг.

Та өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаараа амжилт, ололтыг бүтээж банкны салбарт үнэ цэнэтэй чадварлаг банкир болохыг хүсч байвал Тээвэр хөгжлийн банкны хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Бидэнтэй нэгдсэнээр

•  Шинэлэг шийдэл, цогц төлөвлөлт бүхий эрүүл ахуйн стандартыг хангасан ажлын байрны таатай орчинд ажиллах

•  Та өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан уян хатан ажлын цагийг сонгон ажиллах, зайнаас ажиллах

•  Ур чадвар, туршлага, ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарсан өрсөлдөхүйц цалин хөлс, шагнал урамшуулал авах бөгөөд бусад хангамжийн багц эдлэх

•  Банкны дотоодын сургалтууд болон гадны мэргэжлийн байгууллагын сургалтад тогтмол хамрагдах

•  Олон улсын мэргэшсэн зэрэг горилох, шалгалтад хамрагдах үед ажлаас цалинтай чөлөө авах

•  Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жилд 1 удаа үнэгүй хамрагдах

•  Ажилтны гэр бүл, хувийн амьдралд үүссэн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж, цалинтай чөлөө, хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл авах

•  Төрсөн өдрийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх  боломжийг бүрдүүлж, цалинтай чөлөө авах

•  Урлаг спорт, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд хамрагдах.

 

Хариулт үлдээнэ үү