Categories
Комплаенс

Комплаенс

МУТС-тэй тэмцэх бодлого, зохицуулалтын талаар

Тээвэр хөгжлийн банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тухай хууль, тогтоомж, Олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмж, стандартыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөж ажилладаг.

Банк нь МУТСТ дотоод хяналтын хөтөлбөрийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж гарган, энэ хүрээнд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, улс орны эрсдэлийн үнэлгээ, Олон улсын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, корреспондент  харилцаанд баримтлах журам зохицуулалтыг тодорхойлж гаргасан байдаг.

Банк, Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг МУТСТ хууль, журамд заасны дагуу хэрэгжүүлэхдээ харилцагчийн мэдээлэл, төлбөрийн баримт, гэрээ, нэхэмжлэл болон холбогдох бусад баримт мэдээллийн нийцлийг хангуулж, баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Мөн дараах мэдээллийг харилцагчийн албан ёсны баримт бичиг, баталгаат эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн таньж мэдэхэд  анхаарч ажилладаг. Үүнд:

  • Банктай үүсгэж буй бизнесийн харилцаааны зорилго;
  • Эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлагын мэдээлэл;
  • Эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа нь харилцагчийн хөрөнгө, орлогын гарал эх үүсвэр, хийж буй гүйлгээний утга зориулалтттай нийцэх байдал

Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай харилцах, хамтран ажиллахдаа Олон улсын “Wolfsberg group”-ээс гаргасан зөвлөмж, санхүүгийн байгууллагыг таньж мэдэх  “CBDDQ” загвар асуулга болон АНУ-ын “US Patriot Act”; “US FATCA” зэрэг хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажилладаг.

Wolfsberg CBDDQ:

Тээвэр хөгжлийн банкны Wolfsberg CBDDQ загвар асуулгын хариулттай Энд дарж танилцана уу.

US Patriot Act:

АНУ-ын банк, санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаатай банк, дансанд тавигдах шаардлагыг дагаж мөрдөх баталгаажуулалт Global USA Patriot Act certification-той Энд дарж танилцана уу.

US FATCA status:

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нэгэн адил АНУ-ын татварын төв байгууллага (IRS)-д тус улсын иргэн, хуулийн этгээдийн гадаад дансны талаар АНУ-ын холбооны хууль US FATCA-д заасны дагуу тайлагнах үүргийг хүлээсэн байдаг.

Тээвэр хөгжлийн банкны FATCA GIIN, бүртгэлийн мэдээллийг Энд дарж харна уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн