Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрхэмбаяр

Б.Эрхэмбаяр нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 23 жил ажилласан туршлагатай бөгөөд 1994 онд Ардын банкнаас ажлын гараагаа эдийн засагчаар эхэлж, улмаар Швед улсын Куранда Ассистант компанид Нягтлан бодогч, Сангийн менежер, 2005 онд Худалдаа хөгжлийн банканд Данс хариуцсан ажилтан, Ахлах менежер, 2009 онд Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал, 2020 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын Гадаад харилцааны зөвлөх албан тушаалд тус тус ажиллаж байсан.

Б.Эрхэмбаяр нь 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банк санхүүгийн бакалавр, 2002 онд Швед улсын Стокгольмийн их сургуулийг Эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн.

Хариулт үлдээнэ үү