Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Эрдэнэбаяр

Б.Эрдэнэбаяр нь 2004-2008 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг санхүү менежмент чиглэлээр Бакалавр, 2015-2017 онд Люксембургийн их сургуулийг Банк санхүүгийн чиглэлээр Магистр, 2016 онд Нью-Йоркийн их сургуульд Удирдлагын хөтөлбөрт хамрагдаж, 2016-2017 онд Олон улсын мэргэшсэн зэрэг, мэргэшсэн санхүүгийн шинжээч 2 дугаар түвшин, мэргэшсэн эрсдэлийн менежерийн 1 дүгээр зэргийн түвшнийг тус тус эзэмшсэн.

Банк санхүүгийн салбарт 14 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай тэрээр 2008-2010 онд Хас банканд санхүүгийн шинжээч, 2010-2012 онд ахлах санхүүгийн шинжээч, 2012-2015 онд санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2016-2017 онд Schroders активын удирдлагын компанид мэргэжилтнээр, 2017-2020 онд Хас банканд Бүтээгдэхүүн/Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 онд Кредит банканд Гүйцэтгэх захирал, 2020-2022 онд Тээвэр хөгжлийн банканд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон, 2024 оны 08 сарын 26-ны ТУЗ-ийн гишүүн ба Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, 2024 оны 09 сарын 19-ны өдрөөс Гүйцэтгэх захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.