Categories
Банкны санхүү бүртгэлийн тогтолцоо

БАНКНЫ САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

Санхүү хариуцсан захирал, түүний харъяа нэгжүүд нь Банкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг ба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг:

  1. Банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах;
  2. Банкны санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн үнэн зөв бэлтгэж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн, хэрэглэгчдийг тоон мэдээллээр хангаж ажиллах;
  3. Банкны нэгдсэн төсвийн удирдлагыг үр ашигтайгаар зохион байгуулах, удирдлагын мэдээллийн системийн тасралтгүй байдлыг бүрдүүлж, зөв зоxистой, түргэн шуурxай xэрэгжүүлэх замаар удирдлагыг мэдээллээр хангаж, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.

Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журам, заавруудыг мөрдөн ажилладаг ба банкны дотоод  нягтлан бодох бүртгэлийн багц баримт бичгийг СТОУС-д нийцүүлэн боловсруулж, тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна.

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

Дотоод аудитын газар нь Банкны дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнадаг.

Санхүүгийн бодлого, хяналтын газар:

Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг холбогдох стандарт, хууль, журамд нийцүүлэн тодорхойлж, түүний хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Түүнчлэн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдлыг хангах зорилгоор Банкны үндсэн системийн үйл ажиллагаа, Банкны төв, салбар нэгжийн бүртгэл хөтлөлтөд зайны болон газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн дотоод хяналтын системийн тасралтгүй, үнэн зөв, найдвартай, үр ашигтай байдлыг хангах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэн ажилладаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн