Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОЛОН УЛСЫН “VISANET ” СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.

Тээвэр хөгжлийн банк 2023 оноос  дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.

Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна  төлбөрийн картын луйврын  эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид  дэлхий даяарх  4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.