20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
20.2.Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна.
20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод
– Эрхийн шимтгэлийн орлого 10%
– Ногдол ашгийн орлого 10%
– Хүүгийн орлого 10%
– 10 хувиар;
– Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого 2 хувиар;
– Үл хөдлөх хөрөнгийн татвар 0,6-1%
20.2.3.энэ хуулийн 18.6.5-д заасан орлогод – Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого 40 хувиар;
20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод
– Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг 20 хувиар;
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар;
20.2.7.Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар, оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.
– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,5-5%
20.3.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд тогтворжуулах гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтворжуулсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.