Categories
Банкны эрх бүхий албан тушаалтны ил тод байдал

ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг доорх хүснэгтээр харуулав.

Банкны зүгээс ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын талаар баримтлах бодлого:

ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг Компанийн тухай хуулийн 62.1.13, Банкны тухай хуулийн 29.2.9 дүгээр зүйл, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 13.1.8, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 12 дахь заалтын дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоодог.

Банкны эрх бүхий албан тушаалтны ил тод байдал

ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах зарчим, гишүүдийн хараат бус байдлыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийг хэрхэн хянаж, зөвшөөрөл олгодог талаар:

Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь хараат бус гишүүдийг оролцуулан нийт 8 гишүүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн даргаар ноён С.Цэрэндаш, гишүүдээр хатагтай Б.Базармаа, ноён Б.Мөнхбаяр, хатагтай Д.Ашидмаа, ноён Т.Баасанжав, хараат бус гишүүнээр хатагтай Б.Оюунцацрал, хараат бус гишүүнээр ноён Ч.Зоригтбаатар болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ба Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр нар тус тус томилогдон ажиллаж байна. Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон жилийн турш ажиллаж арвин туршлага хуримтлуулсан мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж байна. ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар жил бүр сонгодог. ТУЗ-ийн гишүүдийн хараат бус байдлыг банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон гишүүдтэй байгуулсан гэрээ контрактаар зохицуулдаг бөгөөд ТУЗ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг дээдлэн, Монголбанкнаас баталсан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгож, банкны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан Тээвэр хөгжлийн банкны дүрэм, ТУЗ-ийн хурлаар баталсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, эрх үүрэг, тайлагналын тогтолцооны талаар:

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу ТУЗ нь Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Хүний нөөц, цалин урамшууллын хороо гэсэн 3 байнгын хороод байгуулан ажиллаж байна. Хороод нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хороод тус бүрийн үйл ажиллагааны журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТУЗ-д дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг доорх хүснэгтээр харуулав.

ТУЗ-ийн гишүүнчлэл

АУДИТЫН ХОРОО

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО

ХҮНИЙ НӨӨЦ, ЦАЛИН УРАМШУУЛЛЫН ХОРОО

ТУЗ-ийн дарга

1

1

1

ТУЗ-ийн гишүүн

3

3

3

ТУЗ-ийн хараат бус гишүүн

1

2

0

Нийт гишүүдийн тоо

5

5

4

  1. Аудитын хороо

ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, эрх үүрэг, тайлагналын тогтолцооны талаар:Тус хороо нь үндсэн 5 гишүүнээс бүрдэх ба хараат бус 2 гишүүнтэйгээр улирал бүр, жилд 4-өөс дээш удаа хуралддаг. Хороо нь ТУЗ-д хамгийн багадаа жилд нэг удаа тогтмол тайлагнана. Аудитын хороо нь санхүүгийн тайлан гаргах ажиллагаа, дотоод хяналтын системийн хэвийн үйл ажиллагаа, аудитын үйл ажиллагаа, холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд банкны зүгээс тавих хяналтын үйл ажиллагаа болон банкны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг дахин хянан нягталж үр дүнг үндэслэн ТУЗ-д зөвлөмж гаргах, дотоод болон хөндлөнгийн аудитын хараат бус байдлыг баталгаажуулах, ТУЗ-ийн гишүүд, банкны удирдлага ба дотоод болон хөндлөнгийн аудиторуудын үр ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

АУДИТЫН ХОРОО

1

Хорооны дарга

Б.Оюунцацрал

2

Хорооны гишүүн

С.Цэрэндаш

3

Хорооны гишүүн

Р.Базармаа

4

Хорооны гишүүн

Ч.Зоригтбаатар

5

Хорооны гишүүн

Б.Мөнхбаяр

  1. Эрсдэлийн удирдлагын хороо

ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо нь 2 хараат бус гишүүнийг оролцуулан үндсэн 6 гишүүнээс бүрдэх ба улирал тутам буюу жилд 4-өөс дээш удаа хуралдаж, ТУЗ-д тогтмол тайлагнана. Эрсдэлийн удирдлагын хороо нь банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр хүндийн болон бусад төрлийн эрсдэлийн удирдлагын талаар авч буй арга хэмжээ нь хангалттай байгаа эсэхэд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх зорилготой.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО

1

Хорооны дарга

С.Цэрэндаш

2

Хорооны гишүүн

Б.Эрдэнэбаяр

3

Хорооны гишүүн

Б.Оюунцацрал

4

Хорооны гишүүн

Ч.Зоригтбаатар

5

Хорооны гишүүн

Р.Базармаа

6

Хорооны гишүүн

Т.Баасанжав

  1. Хүний нөөц, цалин урамшууллын хороо

Тус хороо нь үндсэн 4 гишүүнээс бүрдэх ба улиралд 1 удаа хуралддаг. Хороо нь ТУЗ-д хамгийн багадаа жилд нэг удаа тогтмол тайлагнана. Хүний нөөц, цалин урамшууллын хороо нь Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн түвшний хороодын гишүүдийг мэдлэг чадвартай хүмүүсээс бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж удирдах албан тушаалтнууд албан тушаалд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан, жил бүр гүйцэтгэх удирдлагын ажлыг дүгнэж сонгох, чөлөөлөх, огцруулах санал дэвшүүлэх улмаар банкны зохистой засаглалтай холбоотой асуудлаар ТУЗ-д зөвлөн тогтвортой бизнесийн хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

ХҮНИЙ НӨӨЦ ЦАЛИН УРАМШУУЛЛЫН ХОРОО

1

Хорооны дарга

Р.Базармаа

2

Хорооны гишүүн

Д.Ашидмаа

3

Хорооны гишүүн

С.Цэрэндаш

4

Хорооны гишүүн

Б.Мөнхбаяр

 

 

 

Хариулт үлдээнэ үү