Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

А.Сандагсүрэн

А.Сандагсүрэн нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Дэд захирал, Байгууллагын банк хариуцсан албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сараас Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд дэвшин томилогдон ажиллаж байна.

Банкны салбарт 2005 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд Зоос банканд зээлийн эдийн засагч, эрсдэлийн эдийн засагч, тооцооны төвийн эрхлэгч, Төрийн банканд салбарын захирал, байгууллагын харилцааны хэлтсийн захирал, Чингис хаан банканд бизнес хөгжлийн газрын захирал, 2019-2021 онд Кредит банканд Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан.

Тэрээр 1995-2001 онд Улаанбаатар хот, Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2005 онд МУИС-ийг банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2008 онд МУИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр магистр, МУИС-ийг санхүүгийн мэргэжлээр докторант, 2017 онд Австрали улсын төв Күүнсландын их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэргийг тус тус амжилттай хамгаалсан. Банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 16 жилийн ажлын туршлагатай.

Хариулт үлдээнэ үү