Categories
Wechat Pay үйлчилгээ

Түгээмэл асуулт хариулт

Асуулт: Харилцагч та хэрхэн мерчантаар элсэх хүсэлт гаргах вэ?

Хариулт:

Сайн байна уу. Монгол Улсад үйлчилгээ үзүүлж буй ААН болон иргэд Wechat Pay төлбөр хүлээн авах боломжтой ба мерчантаар элсэх хүсэлтэй байгаа тохиолдолд:

  • Тээвэр хөгжлийн банканд төгрөгийн харилцах данс нээлгэх;
  • Аль ч салбарт хандан тухайн харилцагчийн үйлчилгээний ажилтнаас Wechat Pay үйлчилгээ авах гэрээ болон маягтыг бөглөн мерчантаар элсэх боломжтой.

Асуулт: Төгрөгийн дансаа шууд холбох боломжтой юу?

Хариулт:

Сайн байна уу. Тийм ээ. Төгрөгийн харилцах данс нээлгэсэн тохиолдолд гүйлгээ шууд тухайн дансанд төгрөгөөр орох болно.

Асуулт: Монгол Улсаас БНХАУ-руу Юань шилжүүлэх боломжтой юу?

Хариулт:

Одоогийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-руу Wechat Pay ашиглан гүйлгээ хийх боломжгүй ба зөвхөн БНХАУ-аас төлбөр хүлээн авах боломжтой.

Асуулт: “Монгол иргэд Wechat Pay картаа холбох боломжтой юу?”

Хариулт:

Сайн байна уу. Уучлаарай Wechat Pay – ын журмын дагуу Монгол иргэд картаа холбож гүйлгээ хийх боломжгүй байгаа.

Асуулт: Мерчантын шимтгэл хэдэн хувь бэ? Мөн ханшийн зөрүүний талаар?

Хариулт: Мерчантын шимтгэлийн хувь 2% байна. Ханшийн хувьд Wechat -ын талаас ирүүлсэн ханшаар бодогдон харилцагчийн Тээвэр хөгжлийн банкны төгрөгийн дансанд орох болно.

Асуулт: Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дотор Wechat төлбөр хүлээн авах QR код хэдий хугацаанд бэлэн болох вэ?

Хариулт: Мерчант нь Wechat Pay үйлчилгээний гэрээ байгуулсны дараагаар Wechat – ын талаас зөвшөөрөл олгосон даруйд QR кодтой холболт хийж ажлын 2-3 хоногт багтан мерчантын QR кодыг олгох боломжтой.

Хариулт үлдээнэ үү