Categories
Апостиль гэрчилгээ

Апостиль гэрчилгээний материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:

1. Баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулна;
2. Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна;
3. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн доорх маягтыг бөглөсөн байна;
4. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материалыг нэг хувь илүү хувилан энэхүү маягтад хавсаргах шаардлагатайг анхаарна уу.
5. Апостиль гэрчилгээний хураамжийг төлсөн баримтыг хавсаргана.

АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭНИЙ МАЯГТ ТАТАХ

Апостиль гэрчилгээний хураамж нийт 22.500₮ /доорх дансанд төлнө/

Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам

– Төлбөрөө Консулын газрын үйлчилгээний танхимд байрлах Гэрэгэ Киоск” машинаар төлбөр хийх боломжтой.

Апостиль гэрчилгээг зөвшөөрдөггүй улсад хэрэглэх бичиг баримтад Консулын газар консулын баталгаа хийнэ.

Жич:
1. Хэрэв баталгаажуулах бичиг баримт нь
– Дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт,
– Мэргэжлийн боловсролын үнэмлэх, эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газраас тухайн үнэмлэх, гэрчилгээний үнэн зөвийг нотолсон тодорхойлолт авах, тодорхойлолтоо тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, нотариатаар баталгаажуулсан байна,
2. Апостиль гэрчилгээ нь материал өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа гарна,
3. Нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь гаргацтай, засваргүй, гарын үсэг тамга тэмдэг нь тод харагдахуйц байна.

Хариулт үлдээнэ үү