Categories
Татвар санхүү

Төлөөний газар бүртгүүлэх

  1. Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хасалт хийх;
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарах этгээд нь үйл ажиллагаа явуулж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар татварын албанд гаргана;
  3. Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн маягт;
  4. Гадаад улсын аж ахуйн нэгжийн Монгол Улсад төлөөний газраа байгуулах, үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, удирдлагын нэр, ажиллагсдын тоо зэргийг тусгасан шийдвэр;
  5. Гадаад Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох татвар төлөгчийн гэрчилгээ;
  6. Толгой компанийн хуулийн этгээдээр бүртгүүлснийг нотлох баримт бичиг /хуулбар/, компанийн дүрэм; /хуулбар/
  7. Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олохыг нотлох Монгол Улсын этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;
  8. Төлөөний газрын хаяг байршлыг нотлох баримт;
  9. Төлөөний газрыг удирдах этгээдийг томилсон шийдвэр, итгэмжлэл;
  10. Төлөөний газрын удирдлагын анкет, баримт бичгийн хуулбар /удирдлага нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх, гадаад паспортын хуулбар/;
  11. Төлөөний газрын эхлэлтийн санхүүгийн тайлан.

Хариулт үлдээнэ үү