Г.Энхбат нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.
2005 онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийг программ хангамжийн инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн.
Тэрээр банк, санхүүгийн салбарт Мэдээллийн технологийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа системийн эрхлэгч албан тушаалаар эхэлж, 2011 онд Ахлах ажилтан, 2012 онд Суурь системийн хэлтсийн захирал, 2021 онд Мэдээллийн технологийн газрын захирал албан тушаалд aтус тус томилогдон ажиллаж байсан.