Тээвэр хөгжлийн банк нь 2024 оны эхний улирлын байдлаар ХБНГУ, Сингапур, Япон улсад төвтэй банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 24.7 сая ам.долларын гадаад эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Үүнээс тогтвортой, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаад зах зээлээс 6.4 сая ам.долларын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татаад байна.
Мөн нийт 7.1 сая ам.долларыг гадаад эх үүсвэрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт эргэн төлж харилцагч банк санхүүгийн байгууллагуудтайгаа урт хугацааны, найдвартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гадаад эх үүсвэрээ улам нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, ногоон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилтын хүрээнд хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийн гурван шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд банкны нийт зээлд эзлэх ногоон зээлийн багцын хэмжээ өсч 2024 оны 1-р улирлын байдлаар 2.6 хувьд хүрлээ.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган банк бөгөөд олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхаас гадна Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчилдаг.
Бид дотоод болон гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаж байна.