Categories
Компани байгуулах

Гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр байгуулах

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1 Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах
2 Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлт гаргаж болно.

  • Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтална. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.
  • “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • Цахимаар авах тохиолдолд

https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ.

3 Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт  – Нэр баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/

– Улсын тэмдэгтийн хураамж 750,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

4  

Үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, /хурлын тэмдэглэл/ 1хувь

 

 

 

Нэрээ баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх

 

Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:

–   Компани үүсгэн байгуулах тухай

–   Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/

–   Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг

–   Гүйцэтгэх захирлыг сонгох, овог, нэр, регистр /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/

–   Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр /тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

Компани үүсгэн байгуулагч нь компани бол:

–  Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/  гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

–  Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар

5 Дүрэм –  Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг дүрэмдээ тусгана.

–  Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь

6 Гэрээ 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байна.

/Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/

7 Хөрөнгө оруулалтыг нотлох баримт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
8 Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ
9 Паспортын хуулбар Эрх бүхий гадаадын иргэдийн паспортын хуулбар
Баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байх. Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.

Хариулт үлдээнэ үү