Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2023 ОНЫ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРӨӨРХ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Тээвэр хөгжлийн банк 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

2023 онд банкны нийт активын хэмжээ их наядаас дээш хэмжээнд хадгалагдаж, 1.2 их наяд төгрөгт хүрч, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 33.8 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 22.7 хувь байна.

Оны эцэст банкны харилцах, хадгаламжийн багц 677 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлийн багц 695 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны үйл ажиллагааг жил бүр тэлэх, зах зээлийн эзлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь олон улс дахь банкны үйл ажиллагаагаа өргөжүүлж Япон улсын нийслэл Токио хотод олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд цаашлаад харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний сувгаа улам бүр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2023 онд улсын төсөвт ₮24.3 тэрбумыг төвлөрүүлж, Монгол улсын ТОП 100 ААН-ын нэгээр тодроод зогсохгүй харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд картын удирдлагын системээ төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформыг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк болсон. Мөн дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк болов.

Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд дотоод болон гадаад харилцаандаа ололт амжилтаар өрнүүн дэлгэр байж, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа итгэлт зөвлөх, найдвартай түнш нь байхын сацуу нийгмийн хариуцлага, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түүчээлэн үр өгөөж, үнэ цэнийг бүтээн ажиллаа.

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.