|
д/д
|
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ
|
|
1
|
Өргөдөл УБ-03, УБ-12 маягт |
http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
|
2
|
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
– Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг
– Шашны байгууллагын өөрчлөлт 40,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/
– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт
/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/ |
|
3
|
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ |
Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх |
|
4
|
Шийдвэр/тогтоол/,
хурлын тэмдэглэл /1хувь/
/Шийдвэр/тогтоол/,
гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/ |
Шийдвэр/тогтоол/-т:
– өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлагыг сонгосон /томилсон/ байх
– Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. |
| 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурна. |
| Охин компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авна. |
| ТБ,АГ,УТҮГ-ын хувьд хуулиар эрх олгосон байгууллагын өмнөх удирдлагыг чөлөөлсөн, шинэ удирдалыг томилсон шийдвэр. /эх хувь эсхүл хуулбар үнэн дарагдсан хуулбар/ |
|
5
|
Гадаадын иргэн бол паспортын хуулбар |
Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал, ТУЗ, УЗ-ийн дарга/тэргүүн/ зэрэг нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар авна. |
|
6
|
Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл |
Банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ гэх мэт хуулийн этгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авч ирнэ. |
|
7
|
Татварын албаны тодорхойлолт |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6. |
|
· Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,
· Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.
|
|
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
· Гүйцэтгэх удирдлага
· Үүсгэн байгуулагч
· Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан
· Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд
|