Skip to the content
- CIPS-ээр илгээгдсэн гүйлгээ ихэвчлэн 2-4 цагийн дотор ордог. Мөн хүлээн авагчийн банкнаас шалтгаалан дараагийн өдөр орох боломжтой.
- Тийм. CIPS систем нь зөвхөн юань (CNY)-ийн төлбөр тооцоог гүйцэтгэх олон улсын банк хоорондын систем юм.
- Та гадаад шилжүүлгээ банкны аппликэйшн, онлайн банк болон салбарт хандан илгээх боломжтой.
- Уламжлалт SWIFT систем нь ихэвчлэн дамжуулагч банкаар дамжин 1-3 өдөрт гүйлгээ хийгддэг байсан бол одоо CNY-ийн гүйлгээ CIPS системээр дамжин маш богино хугацаанд бага шимтгэлээр хүлээн авагчийн дансандаа орох боломжтой юм.
- Шууд оролцогч (Direct Participant): CIPS Системд шууд холбогдсон банк, санхүүгийн байгууллагыг хэлдэг бөгөөд төлбөр тооцоогоо CIPS системээр бие даан гүйцэтгэх эрхтэй байдаг.
- Шууд бус оролцогч (Indirect Participant): Зөвхөн Шууд оролцогч банкаар дамжуулан CNY-ийн төлбөр тооцоогоо гүйцэтгүүлдэг банкийг хэлдэг.
- CIPS системд одоогоор 176 банк, санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элссэн бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр банкнуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ. Мөн 1,531 шууд бус оролцогч байдаг бөгөөд тус банкнуудтай харилцаатай шууд оролцогч банкнуудаар нь дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой.
- Үгүй. CIPS системийн гишүүнчлэл дэлхий даяар өргөжиж, 2025 оны байдлаар 120 гаруй улс, бүс нутгийн 1,700 (шууд оролцогч 176, шууд бус оролцогч 1531) гаруй банк холбогдоод байна. Иймд зөвхөн Хятад руу бус олон улсын юанийн гүйлгээг CIPS-ээр дамжуулан хийх боломжтой.
- Үгүй. CIPS нь зөвхөн юань (CNY)-ын төлбөр тооцоонд төвлөрсөн систем тул SWIFT-ыг бүрэн орлохгүй.
- CIPS нь БНХАУ-ын Ардын Банкны (Төв банк) хяналтын дор ажиллаж, олон улсын ISO стандартын дагуу гүйлгээний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг.
- Манай банканд CNY данс нээлгэсэн бүх байгууллага болон хувь хүн CIPS-ээр дамжуулан олон улсын юанийн төлбөр тооцоо хийх боломжтой.
- CIPS системээр хийгдэх гадаад шилжүүлгийн тоо болон дүнд хязгаарлалт байхгүй болно.