Categories
Knowledge of sustainable development News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ИХ ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд “Сургалтын ухаалаг багц” төслийг дэмжин ажиллагч байгууллагаар оролцлоо.

Банк тус төсөлд хөрөнгө оруулан, дэмжиж буй нь алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг нээж өгөхөд оршиж буй юм.

“Сургалтын ухаалаг багц” төслөөр дамжуулан гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролыг дэмжин, хүүхэд бүрд хөгжих боломжийг бүрдүүлэхэд хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Categories
Knowledge of sustainable development News

МОД ТАРИХ ҮЙЛСЭД ДАХИН НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан  “Намрын мод тарих өдөр”-т оролцож, ээлжит модоо тарилаа.
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Тэрбум Мод Сан-гаас хэрэгжүүлж буй мод тарих өдөрлөг өнөөдөр Улиастайд байрлах Эко цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Categories
Knowledge of sustainable development News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн хүрээнд зохион байгуулагдсан томоохон хоёр үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

Өнгөрсөн есдүгээр сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан “Torch Run 2023” арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу үйл ажиллагаанд банкны ажилтнууд идэвх санаачилгатай оролцсон билээ. Харин өнөөдөр Тусгай Олимпын спортын төрлүүдийг сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн “National Game 2023” үйл ажиллагааг ивээн тэтгэж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.

Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг. Спортоор дамжуулан ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Categories
Knowledge of sustainable development News

“САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН АНХНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тээвэр хөгжлийн банк нь ТоС холбоо болон Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах манлайллын хөтөлбөр 2022-2023”-т шалгарсан шилдэг 20 манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч, уг хөтөлбөрийн хамгийн анхны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

Энэхүү манлайллын хөтөлбөр нь долоон сарын хугацаанд оролцогчдын хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор салбарын удирдах ажилтнуудын менторинг, көүчинг болон ур чадвар нэмэгдүүлэх сургалт хөтөлбөрүүдэд хамруулж, улмаар санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг банкны бүх түвшинд дэмжин ажилладаг бөгөөд удирдлагын багийн 80%, дунд шатны менежерүүдийн 37%-ийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.

Categories
Knowledge of sustainable development News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ЦӨЛИЙН САРНАЙ” ОХИДЫН АСРАМЖИЙН ТӨВД ӨНГӨ НЭМЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхан, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, байгаль орчинг хамгаалах, хүний эрх, ажилтнуудын хөгжлийн чиглэлүүдэд голчлон анхаарч үйл ажиллгаануудыг зохион байгуулан ажилладаг билээ.

Энэ хүрээнд ирээдүй болсон хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээвэр хөгжлийн банкны ажилтнууд санаачлага гарган “Цөлийн сарнай” асрамжийн төвд буй охидод тав тухтай орчинд амьдрахад нь туслахаар “Өнгө нэмье” уриатай хандивын аяныг өнгөрсөн аравдугаар сард нийт ажилтнуудынхаа дунд зохион байгууллаа.

Банкны хамт олноос санаачлан өрнүүлсэн энэхүү аянд 200 гаруй ажилтнууд оролцон асрамжийн төвд нэн шаардлагатай эрүүл ахуйн эд зүйлс болон тэдний мэдлэгт хувь нэмэр оруулах 1000 гаруй номыг бэлэг болгон хүргэлээ.

Ажилтнуудын сайн дурын санаачлагаар хэрэгжсэн уг төсөл нь асрамжийн төвийн хүүхэд багачууд, багш нарын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Categories
Knowledge of sustainable development News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 3 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд “СХД, Бумбатын булаг” орчимд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийж, нөхөн тарилтыг хийлээ.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.