Categories
Related to e-banking services

Интернэт банкны гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Хэрэв иргэн бол:
  • Та өөрийн биеэр,  бичиг баримттайгаа очихоос гадна манай банкны дурын салбарт хандах мөн info@transbank.mnхаягт хүсэлтээ өгч шийдвэрлүүлэж болно.
  • Хэрэв та байгууллага бол:
  • Өөрийн байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягнаас info@transbank.mnцахим хаягт хүсэлт илгээх эсвэл албан тоот, бичиг баримттайгаа салбар нэгжид  хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Categories
Related to e-banking services

Цахим банк буюу интернэт банкны нэвтрэх нэр, и-мэйл хаягаа мартсан тохиолдолд яах?

Энэ тохиолдолд та бичиг баримттайгаа салбарт хандаж эсвэл харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдон нэвтрэх нэрээ мэдэх боломжтой юм.

Categories
Related to e-banking services

Нэг удаагийн нууц үг гэж юу вэ. Ямар тохиолдолд нууц үг авах вэ?

Нэг удаагийн нууц үг нь шинэ төхөөрөмжийн хандалт болон 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээнд ашиглагдах ба харилцагч та и-мэйл, мессеж, OTP гэсэн 3 сонголтоос дурын сонголтыг хийснээр хүлээн авах боломжтой. Нэг удаагийн нууц үгийн хүчинтэй хугацаа 2 минут байхыг анхаарна уу!

Categories
Related to e-banking services

Цахим банк буюу интернэт банкны нууц үгээ мартсан бол?

Харилцагч та Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдон нууц үгээ сэргээх боломжтой. Мөн Transbank аппликейшны “Нууц үг сэргээх” гэсэн хэсэгт нэвтрэн өөрийн нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаараа оруулснаар нууц үгээ сэргээх боломжтой юм. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа ирснээр нууц үгээ сэргээлгэх боломжтой юм.

Categories
Related to e-banking services

Цахим банк буюу интернэт банканд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв иргэн бол:

  • Та өөрийн бичиг баримттайгаа Тээвэр хөгжлийн банкны дурын салбарт ирж бүртгүүлнэ.

Хэрэв та байгууллага бол:

  • Байгууллагын албан хүсэлт, тамга, эрх бүхий албан тушаалтан өөрийн хүчинтэй бичиг баримтын хамт өөрт ойрхон салбарт хандан нээлгэх хүсэлтээ илгээнэ.