- Хэрэв иргэн бол:
- Та өөрийн биеэр, бичиг баримттайгаа очихоос гадна манай банкны дурын салбарт хандах мөн info@transbank.mnхаягт хүсэлтээ өгч шийдвэрлүүлэж болно.
- Хэрэв та байгууллага бол:
- Өөрийн байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягнаас info@transbank.mnцахим хаягт хүсэлт илгээх эсвэл албан тоот, бичиг баримттайгаа салбар нэгжид хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Category: Цахим банк
Энэ тохиолдолд та бичиг баримттайгаа салбарт хандаж эсвэл харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаарт холбогдон нэвтрэх нэрээ мэдэх боломжтой юм.
Нэг удаагийн нууц үг нь шинэ төхөөрөмжийн хандалт болон 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээнд ашиглагдах ба харилцагч та и-мэйл, мессеж, OTP гэсэн 3 сонголтоос дурын сонголтыг хийснээр хүлээн авах боломжтой. Нэг удаагийн нууц үгийн хүчинтэй хугацаа 2 минут байхыг анхаарна уу!
Харилцагч та Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаарт холбогдон нууц үгээ сэргээх боломжтой. Мөн Transbank аппликейшны “Нууц үг сэргээх” гэсэн хэсэгт нэвтрэн өөрийн нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаараа оруулснаар нууц үгээ сэргээх боломжтой юм. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа ирснээр нууц үгээ сэргээлгэх боломжтой юм.
Хэрэв иргэн бол:
- Та өөрийн бичиг баримттайгаа Тээвэр хөгжлийн банкны дурын салбарт ирж бүртгүүлнэ.
Хэрэв та байгууллага бол:
- Байгууллагын албан хүсэлт, тамга, эрх бүхий албан тушаалтан өөрийн хүчинтэй бичиг баримтын хамт өөрт ойрхон салбарт хандан нээлгэх хүсэлтээ илгээнэ.