Categories
Employment license

Бүрдүүлэх материал

  1. ААНБ-ын гадаадаас “HG” ангиллын визээр урьж ирүүлсэн ажиллах хүч, мэргэжилтнээ Монгол Улсын хилээр орж ирснээс хойш ажлын 10 хоногт багтааж “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс), ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см, цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  8. Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
  9. Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна) –

Маягт татах холбоос: Зөвшөөрөл (hudulmur-halamj.gov.mn)