Categories
Establish a new branch or representative office

Бүрдүүлэх материал

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-04, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ·         Улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд салбар, төлөөлөгчийн газар байгуулсан тухай тэмдэглэгээ хийгдэнэ.
Үүсгэн байгуулагч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээ, дүрмийн хуулбар /Иргэний хуулийн 29.4/

4

Шийдвэр /тогтоол/ /1хувь/ Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага /ХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчид, холбоо/ТББ/, сангийн тухайд удирдах зөвлөл, нөхөрлөл, хоршооны тухайд бүх гишүүдийн хурал/-ын шийдвэр/тогтоол/-т:

–   Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай

–   Удирдлагыг томилох

–   Салбар, төлөөлөгчийн газар байрших хаяг, утасны дугаар

–   Ажиллах журмыг хавсралтаар батлах

5

Журам  /1 хувь/ Журамд салбар, төлөөлөгчийн газрын хаяг, утас, эрхлэх үйл ажиллааг тусгах.

Иргэний хууль: 29.2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.

29.3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.

6

Гадаадын иргэн бол пасспортын хуулбар Удирдага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.

7

Хаягийн нотлох баримт Салбар, төлөөлөгчийн газар байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/хуулбар/, түрээсийн гэрээ.

8

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.
Хууль, журамд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл /жишээ нь банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл байх/
·      Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.