Categories
Establish a company

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх /нэмэгдэх, хасагдах/

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
/Маягтад тамга, тэмдэг дарсан байна. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө./

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл

/1 хувь/

 

 

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Хувьцаа шилжүүлэх шийдвэр/тогтоол/-т:

–   хэнээс хэнд, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй, хэдэн ширхэг, хэдэн хувийн хувьцааг ямар төрлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгааг тусгаж, хувьцаагаа шилжүүлсэн этгээдүүд гарын үсэг зурна.

Хувьцаа шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/-т:

–   гүйцэтгэх захирал өөрчлөх бол өмнөх гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинэ сонгосон байх/,

–   хуулийн этгээдийн нэр, байрших хаяг, үйл ажиллагааны чиглэл, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэгт өөрчлөлт орсон бол тусгаж, дүрмээ хавсралтаар батлан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/-аар баталгаажуулсан байх

2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна
Хувьцаа шилжүүлж байгаа болон авч байгаа этгээд нь компани бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурсан байна. /шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдэд гэрээ, шийдвэр, тогтоол, дүрэмд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон агуулгыг тусгах/

5

Хурлын зар хүргэсэн нотлох баримт Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хууль, дүрэмд заасны дагуу хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт

6

Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эсхүл өвлөх эрхийн гэрчилгээ Эрх шилжүүлэх тухай шийдвэр/тогтоол/ гарснаас хойш Иргэний хуульд заасан холбогдох гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээ/

7

Дүрэм /2 хувь/ Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмд тусгана

8

Гадаадын иргэн бол паспортын хуулбар Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдага, ТУЗ-ийн дарга, гишүүн нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

9

Хуулийн этгээдийн  хаягийн нотлох баримт Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

10

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.

11

 

Татварын албаны тодорхойлолт

 

 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6 /Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татвар төлсөн талаарх татварын албаны тодорхойлолт албан бичгээр/
·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,  гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.
·      Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.
Categories
Establish a company

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаа явуулах, хугацаа сунгах

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ /хууль тогтоомж, түүний зүйл заалт/

1 Өргөдөл УБ-03 http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах
2 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – ГХО-тай хуулийн этгээд  75,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

3 Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэнэ.
4 Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага ирэх боломжгүй бол нотариатаар итгэмжлэл үйлднэ.
5 Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·  Гүйцэтгэх удирдлага

·  Үүсгэн байгуулагч

· Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

· Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАЯГ БАЙРШИЛ

Дотоодын хуулийн этгээд бол: Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр 2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

ГХО-тай ХЭ бол: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА

 

ГХО-тай ХЭ бол: Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. /ХЭУБТХ 21.6 /

Categories
Establish a company

Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө өөрчлөх /нэмэх, хасах/

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Шийдвэр/тогтоол/,

хурлын тэмдэглэл /1хувь/

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Шийдвэр/тогтоол/-т хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хэрхэн өөрчилж буйг тусган, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг баталж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна
Хувьцаа эзэмшигч нь компани байх тохиолдолд түүний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ шаардлагатай.

5

Шинэчилсэн дүрэм  /2 хувь/ Дүрэмд хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг тусгасан байх
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшичгтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ байгуулах

/1 хувь/

6

Баталгаажсан санхүүгийн тайлан /1хувь / Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан байна. /тайлангийн улирал болоогүй тохиолдолд тухайн дүүргийн цаасан хэлбэрээр завсрын тайлан гаргаж СТСХ-ээр баталгаажуулан ирүүлж болно/
ГХОХХК-д гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдсэнээр хувь нийлүүлсэн хөрөнгө өсгөх бол: гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг

7

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.

8

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

·      Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.

Categories
Establish a company

Үйл ажиллагааны чиглэл өөрчлөх

д/д   БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоолт/

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Шийдвэр/тогтоол/,

хурлын тэмдэглэл /1хувь/

 

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сангийн хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
Шийдвэр/тогтоол/-т өөрчлөгдөх, нэмэгдэх, хасагдах үйл ажиллагааны чиглэлээ тусгаж, шинэчилсэн дүрэм /дүрмийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хавсралтаар баталсан байх.
2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна

5

Шинэчилсэн дүрэм эсхүл дүрмийн нэмэлт, өөрчлөлт

/2 хувь/

Дүрэмд үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлтөө тусгана.
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй ГХОХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хоорондын шинэчилсэн гэрээ хийнэ.

/1 хувь/

6

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нэмэх бол эрх бүхий байгууллагаас олгосон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар.

7

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

·      Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·      Гүйцэтгэх удирдлага

·      Үүсгэн байгуулагч

·      Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

·      Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Categories
Establish a company

Хуулийн этгээдийн удирдлага өөрчлөх /Гүйцэтгэх захирал, дарга, тэргүүн/

д/д

  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт  – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

– Шашны байгууллагын өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

4

Шийдвэр/тогтоол/,

хурлын тэмдэглэл /1хувь/

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Шийдвэр/тогтоол/-т:

–  өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлагыг сонгосон /томилсон/ байх

–  Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн, эрх олгосон бол ТУЗ-ийн, Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн, Нөхөрлөл, Хоршооны хувьд бүх гишүүдийн хурлын шийдвэр/тогтоол/ гарган, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.

2 ба түүнээс дээш гишүүнтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурна.
Охин компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх тохиолдолд толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ авна.
ТБ,АГ,УТҮГ-ын хувьд хуулиар эрх олгосон байгууллагын өмнөх удирдлагыг чөлөөлсөн, шинэ удирдалыг томилсон шийдвэр. /эх хувь эсхүл хуулбар үнэн дарагдсан хуулбар/

5

Гадаадын иргэн бол паспортын хуулбар Шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал, ТУЗ, УЗ-ийн дарга/тэргүүн/ зэрэг нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар авна.

6

Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл Банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ гэх мэт хуулийн этгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авч ирнэ.

7

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.

·      Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,

·      Гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·      Гүйцэтгэх удирдлага

·      Үүсгэн байгуулагч

·      Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

·      Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Categories
Establish a company

Тамга, тэмдгийн хяналтын дугаар шинээр авах

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар

1

Өргөдөл УБ-03 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

– Улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

2

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх

3

Төрийн байгууллага, албан газрын хувьд –  Тухай байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар

–  Тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл

–  Төрийн байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд  дээд байгууллагын албан хүсэлт

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага /СӨХ, байгаль хамгаалах нөхөрлөл, төсөл, хөтөлбөр/

1

Албан бичиг /хүсэлт/ –    Сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /СӨХ-ны даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбарын хамт/

–    Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт

–    Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг.

2

Гэрчилгээний хуулбар СӨХ, нөхөрлөлийн хувьд гэрчилгээний хуулбар

3

Татварын байгууллагын тодорхойлолт Харьяа дүүргийн татварын албанд бүртгэлтэй тухай, татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий тодорхойлолт

Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж

1

Шийдвэр/тогтоол/

Албан  бичиг

Харьяалах дээд байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх

2

Гэрчилгээний хуулбар Харьяалах дээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Өргөдөл гаргагч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

 

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

·         Гүйцэтгэх удирдлага

·         Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч

·         Хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгосон этгээд

·         Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2022 оны 5-р сар

“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл салбарын хэмжээнд 50 сая мод тарих үйл ажиллагаанд дахин нэгдэв.

Categories
Corporate payment card

 

Байгууллагын ажилтнуудын шаардлагатай өдөр тутмын төлбөр тооцоог хяналттай, бэлэн бусаар гүйцэтгэхэд туслах хамгийн өргөн хэрэглээний карт.

Categories
The Board of Directors

Б.Мөнхбаяр

Б.Мөнхбаяр нь Монгол улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 1998 онд Бизнесийн удирдлага, маркетинг, менежментийн чиглэлээр Бакалавр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2002 онд компьютерийн програм хангамжийн инженерчлэл мэргэжлээр Магистр, Япон улсын Токио хотод програм хангамжийн аутсорсингийн төслийн менежмент чиглэлээр тус тус сурч төгссөн.

Тэрээр банк санхүүгийн байгууллагад 14 жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа 1996-2000 онд T&C Co.,Ltd-д ерөнхий менежер, 2000-2004 онд Мобиком корпорацид Системийн администратор мөн 2004-2005 онд маркетингийн менежер, 2005-2010 онд United Solutions International Inc-д Ерөнхий менежер, Гүйцэтгэх захирал, 2010-2014 онд Хасбанкны Мэдээлэл технологийн захирал, 2013-2019 онд GIZ (former GTZ)-д Төслийн удирдлагын зөвлөх, 2014-2018 онд Ариг банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал, 2014 оноос одоог хүртэл CRMC (CRM Consulting LLC, Mongolian Artificial Intelligence Research Institute)-ын Захирал, үүсгэн байгуулагч, 2022 оноос Хөдөө Аж ахуйн Их сургуулийн Аудитор, Мэдээлэл технологийн гэрээт захирлаар одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

Categories
The Board of Directors

Т.Баасанжав

Төмөрийн Баасанжав нь Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Тэрээр 2010-2013 онд Хитоцубаши их сургууль, Рочестерийн их сургуулиудад Профессорын туслах, 2014-2017 онд Хөдөө аж ахуйн биржид Ахлах мэргэжилтэн, Арилжааны албаны захирал, 2017-2019 онд Хаан Даатгал ХХК-ийн Дэд захирал, Үйл ажиллагааны газрын захирал, 2019-2021 онд Монгол Даатгал ХК-ийн Дэд захирал, 2021-2023 онд Монгол улсын Хөгжлийн Банкны Санхүүгийн газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Япон улсын Кобэ Их сургуулийг эдийн засаг, макро эдийн засаг мэргэжлээр Бакалавр, Хитоцубаши Их сургуулийг эдийн засгийн Магистр, АНУ-ын Рочестерийн их сургуулийг эдийн засгийн Магистр зэрэгтэй тус тус сурч төгссөн.