Categories
Obtain a residence permit

Оршин суух зөвшөөрөл олгох

Оршин суух эрхийн үнэмлэх олгогдох ба тус үнэмлэхийг ГИХГ-аас бичиг баримт авах олголтын хуудасны дагуу хүлээн авна.

Categories
Obtain a residence permit

Гэр бүлийн зорилгоор оршин суух

GB-1: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын хуулбар, гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэний бичиг баримтын хуулбар
  5. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

 

GB1-F: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний гэр бүлийн гишүүн 

 

GB-2: Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд

Монгол Улсын иргэний 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн визийг визийн зөвшөөрөлгүйгээр тэмдэгтийн хураамжгүй олгоно.

  1. Мэдүүлгийн хуудас Маягт-1
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  3. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг, орж ирсэн визийн хамт хуулбарлах/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ

Categories
When applying for a multiple-entry T-visa, a foreign investor in Mongolia must submit the following documentation.

Бүрдүүлэх материал

  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай    мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад  иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
Categories
List of documents required to obtain a visa permit / “B” and “C” categories /

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас гадаад паспортын дугаарыг хэлж 09:00-12:00 цагийн хооронд кодын дугаар лавлаж болно.

Categories
List of documents required to obtain a visa permit / “B” and “C” categories /

Санамж

o Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ

o Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

 Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах.

Categories
List of documents required to obtain a visa permit / “B” and “C” categories /

Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/, уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх
Categories
List of documents required to obtain a visa permit / “B” and “C” categories /

Санамж

o Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.

o Визийн зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах.

Categories
Knowledge of sustainable development News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 3 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд “СХД, Бумбатын булаг” орчимд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийж, нөхөн тарилтыг хийлээ.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

Categories
Establish a company

Бүрдүүлэх материал

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЗӨВЛӨМЖ
1 Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах
2 Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлт гаргаж болно.

●        Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтлана. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.

●        “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ.

●        Цахимаар авах тохиолдолд

https://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ.

3 Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт ·         Нэр баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/

·          Улсын тэмдэгтийн хураамж 750,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

·         Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

4  

Үүсгэн байгуулагчдын шийдвэр /тогтоол/, /хурлын тэмдэглэл/ 1хувь

 

 

 

Нэрээ баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх

 

Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:

–   Компани үүсгэн байгуулах тухай

–   Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/

–   Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг

–   Гүйцэтгэх захирлыг сонгох, овог, нэр, регистр /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/

–   Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр /тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

5   Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

–  Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/  гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

–  Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар

 
6 Дүрэм –  Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг дүрэмдээ тусгана.

–  Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь

7 Гэрээ 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан  байна.

/Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь/

8 Хөрөнгө оруулалтыг нотлох баримт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх. Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
9 Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ
10 Паспортын хуулбар Эрх бүхий гадаадын иргэдийн паспортын хуулбар
Баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байх. Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх.  
Categories
Establish a company

Салбар, төлөөлөгчийн газар шинээр бүртгүүлэх

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-04, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ·         Улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын 2020 оны №230 дугаар тогтоол/

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд салбар, төлөөлөгчийн газар байгуулсан тухай тэмдэглэгээ хийгдэнэ.
Үүсгэн байгуулагч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээ, дүрмийн хуулбар /Иргэний хуулийн 29.4/

4

Шийдвэр /тогтоол/ /1хувь/ Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага /ХХК-ийн тухайд хувьцаа эзэмшигчид, холбоо/ТББ/, сангийн тухайд удирдах зөвлөл, нөхөрлөл, хоршооны тухайд бүх гишүүдийн хурал/-ын шийдвэр/тогтоол/-т:

–   Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай

–   Удирдлагыг томилох

–   Салбар, төлөөлөгчийн газар байрших хаяг, утасны дугаар

–   Ажиллах журмыг хавсралтаар батлах

5

Журам  /1 хувь/ Журамд салбар, төлөөлөгчийн газрын хаяг, утас, эрхлэх үйл ажиллааг тусгах.

Иргэний хууль: 29.2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.

29.3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.

6

Гадаадын иргэн бол пасспортын хуулбар Удирдага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.

7

Хаягийн нотлох баримт Салбар, төлөөлөгчийн газар байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/хуулбар/, түрээсийн гэрээ.

8

Татварын албаны тодорхойлолт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.
Хууль, журамд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл /жишээ нь банк, даатгал, аудит, ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл байх/
·      Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан,  итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.