Categories
Business departments

Давуу тал

  1. Экспорт, импорт худалдааны газар:
  2. Дотоод, гадаадын бараа эргэлтийн өсөлт, бууралт, тээвэр, логистик, төлбөрийн нөхцөлийн олон улсын жишгийг судлан, банкны зээлийн, баталгааны, аккредитив болон инкассын үйлчилгээг танд шуурхай хүргэхээр тус газар нь байгуулагдсан. Мөн бид төсөл хэрэгжүүлэгчдэд зориулан гадаад дотоодын санхүүгийн байгуулага болон хөрөнгө оруулагчидтай хамтран синдикат санхүүжилт хийх, гадаадын санхүүжилттай төсөл, хөтөлбөрийг өөрийн банкаар дамжуулан харилцах данс нээх, санхүүжилт олгох, урьдчилгаа төлбөр олгох зэргээр таны бизнесийн хамгийн ойрын түнш болж ажилладаг.
  3. Үйлдвэр, уул уурхайн газар:
  4. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэх салбарууд болох үйлдвэр, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын иргэд, байгууллагуудаа дэмжих, тэдний онцлогт нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэх нь манай газрын үндсэн зорилго юм.  
  5. Мөн бид энэ салбарын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, материал, түүхий эдийн үнэ, өртөгийн судалгаа, мэдээллийг тогтмол гаргаж, зах зээлийн эрсдлийг тооцоолж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, борлуулалт, түрээсийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх зэргээр амжилттай үйл ажиллагаагаа тэлсээр байна.
  6. Шинэ төслийн газар
  7. Зорилтот зах зээлд чиглэсэн судалгаа, шинэ төслийн өртөг зардлын үр ашгийн дүн шинжилгээг хийж тухайн салбарт тэргүүлэх ач холбогдолтой байх төслийг бойжуулахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэх, сурталчлах, борлуулах үйл ажиллагааг тус газар нь явуулдаг.  Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгон, хэрэгжүүлдэг. 

Leave a Reply