Categories
News News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХҮҮХЭД БҮРД ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ТӨСЛИЙГ ИВЭЭН ТЭТГЭЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэн ажилладаг билээ. Банк нь нийгэм, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүний эрх, ажилтнуудын хөгжил гэсэн 5 чиглэлийг голлон нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан UNICEF Mongolia-ын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд дэмжин ажиллагч байгууллагаар ивээн тэтгэн оролцлоо.

Банк тус үйл ажиллагааг дэмжин оролцож буй нь алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг бүрдүүлэх “Сургалтын ухаалаг багц” төслийг дэмжихэд оршиж буй юм.

Уг төслөөр дамжуулан гэрэлт ирээдүй болсон хүүхэд бүрд хөгжих боломжийг бүрдүүлэхэд хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.