Categories
News News

Зорилготой хуримтлуулъя аян эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тусыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр 2024”-ыг угтан “Зорилготой хуримтлуулъя” аяныг 10 дугаар сарын турш Монгол банк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, бусад арилжааны банкууд хамтран зохион байгуулж байна.

Тээвэр хөгжлийн банк нь ирээдүйнхээ төлөө зорилго тавьж, хуримтлал үүсгэх алхмыг тань урамшуулж “Алтан Зоос” хүүхдийн хадгаламж болон “Энгийн хугацаатай хадгаламж” шинээр нээлгэж буй харилцагчдадаа зориулан хадгаламжийн дансны доод үлдэгдлийн хэмжээг валют харгалзахгүй 0₮-өөр нээх эрх, хадгаламж нээлгэсэн хүүхдүүддээ гарын бэлэг олгох юм.

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.