Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах,
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах,
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах,
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгнө.