Categories
Vacancies

Ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх, удирдан зохион байгуулах
  2. Хариуцсан төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих
  3. Нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, СТОУС, НББОУС, хууль тогтоомжийг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд бүрэн нийцүүлж, хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах
  4. Тайлан, мэдээллийг боловсруулж, зохицуулах байгууллагад цаг хугацаанд нь хүргүүлэх
  5. Ажилтнуудыг сургах, сургалтын материал, гарын авлага боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Журам, заавар боловсруулах чадвартай /сонирхолтой/
  3. Судалгаа хийх, бие даан суралцах чадвартай, нягт нямбай байх
  4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, сурч хөгжих эрмэлзэлтэй, бүтээлч байх
  5. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  6. Банкны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Categories
Vacancies

Харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах
  2. Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих
  3. Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  4. Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банкны системд багадаа 1 жил ахлах эсвэл мэргэшсэн теллерээр ажиллаж байсан туршлагатай
  3. Удирдан манлайлах чадвартай
  4. Хэрэглээний програм болон бүртгэлийн систем /NES/-ийн мэдлэгтэй байх
  5. Англи эсвэл орос хэлний мэдлэгтэй
  6. Харилцааны болон борлуулалт хийх ур чадвартай
  7. Асуудал шийдвэрлэх чадвартай
  8. Хариуцлагатай.
Categories
Vacancies

Харилцааны менежер /ХУВИЙН БАНК/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  3. Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  4. Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банкны системд ажилласан туршлагатай бол давуу талтай
  3. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  5. Багаар болон бие даан ажиллах чадвартай
  6. Ажлын ачаалал даах чадвартай
  7. Харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай.
Categories
Vacancies

Харилцааны менежер /БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ГАЗАР/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх
  3. Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх
  4. Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах
  5. Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банк, санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  3. Харилцааны өндөр ур чадвартай
  4. Борлуулалт хийх ур чадвартай
  5. Нийгмийн идэвхи санаачилгатай; хариуцлагатай
  6. Хурдан шуурхай, багийн ажиллагаа сайтай
  7. Ажлын ачаалал даах чадвартай.
Categories
Vacancies

Бизнес уулзалтын танхимын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчид үйлчилгээ үзүүлэх танхимын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих
  2. Банкны өндөр зэрэглэлийн харилцагч, үйлчлүүлэгчдийг ая тухтай нөхцөл боломжоор хангаж, сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллах, тохижилт, үйлчилгээг сайжруулахад шинэ санал, санаачилга гаргах
  3. Бизнес уулзалтын танхимд зохион байгуулагдах арга хэмжээ, сургалт, зөвлөгөөнийг хариуцан холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежмент чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  2. Өндөр зэрэглэлийн харилцагчдад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  3. Ангил хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  4. Удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай, бүтээлч.
Categories
Vacancies

Хуульч, хуулийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны эрхэлж буй үйл ажиллагаанд учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх,
  2. Учирсан эрсдэлийн үр нөлөөг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах,
  3. Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх,
  4. Өдөр тутмын гарч буй шийдвэр, бодлогын бичиг баримт, гадагшаа хандсан албан тоотуудад эрх зүйн дүгнэлт өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  2. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  3. Албан бичиг боловсруулах, танилцуулах чадвар эзэмшсэн байх;
  4. Ажлын 3-с дээш жилийн туршлагатай;
  5. Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  6. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  7. Хуулийн дүгнэлт бичих, шүүхэд нэхэмжлэл гаргах, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
  8. Тогтвор суурьшилтай ажиллах;
  9. Багаар ажиллах болон шийдвэр гаргах чадвартай;
  10. Шинийг санаачлах болон бие даан суралцах чадвар өндөртэй байх;
  11. Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;

 

Нэмэлт мэдээлэл

Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.

  1. Өрсөлдөхүйц цалин
  2. Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  3. Карьерийн өсөлт
  4. Найрсаг хамт олон
  5. Хотын төвийн оффис
Categories
Vacancies

Жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны авто машины бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байдлыг хангах, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан ажилтнуудад тээврийн хэрэгслээр үйлчлэх
  2. Мөнгө тээвэрлэлтийн нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангах
  3. Банкны мөнгө тээвэрлэлтийн үйлчилгээнд тогтоосон дүрэм, журмын дагуу тээврийн хэрэгслээр аюулгүй, шуурхай үйлчлэх
  4. Автомашинд зохих засвар үйлчилгээг цаг тухайд хийж байх, үзлэг оношлогоонд тухай бүр хамруулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Зохих ангиллын үнэмлэхтэй байх
  3. 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх
  4. Найдвартай, хариуцлагатай
  5. Техник сэтгэлгээ сайн
  6. Засвар үйлчилгээ хийх чадвартай
  7. Цэвэр, цэмцгэр
  8. Үнэнч, шудрага, ажилдаа идэвхи санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
Categories
Vacancies

Бизнес уулзалтын танхимын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Харилцагчид үйлчилгээ үзүүлэх танхимын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих;
  2. Банкны өндөр зэрэглэлийн харилцагч, үйлчлүүлэгчдийг ая тухтай нөхцөл боломжоор хангаж, сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллах, тохижилт, үйлчилгээг сайжруулахад шинэ санал, санаачилга гаргах;
  3. Бизнес уулзалтын танхимд зохион байгуулагдах арга хэмжээ, сургалт, зөвлөгөөнийг хариуцан холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежмент чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
  2. Өндөр зэрэглэлийн харилцагчдад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  3. Ангил хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  4. Удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай, бүтээлч
Categories
Vacancies

Зээлийн эрсдэлийн шинжээч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Банк санхүү, эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Банкны системд зээл, эрсдэлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан банкны бизнесийн талаарх ойлголт сайтай, зээлийн эрсдэлийг тооцох, хянах, туршлагатай байх
  3. Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Тайлан мэдээ гаргах, асуудалд дүн шинжилгээ хийж, асуудлын шалтгааныг олж илрүүлэх чадвартай
  5. Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
Categories
Financial education News

IBAN ACCOUNT NUMBER SUCCESSFULLY REGISTERED AT TRANSBANK

The TransBank has started using IBAN account numbers starting from 2025.04.01.

Commercial banks operating throughout Mongolia are switching to the IBAN account numbering system in accordance with international standards. This change aims to increase the security, speed and reliability of transactions.

What is an IBAN account number?

The International Bank Account Number (IBAN) is a 20-character account number that includes key details such as the customer’s bank, country, and bank account number. By using the IBAN number, international transactions and payments can be executed securely.

Account number: MN81 0019 009000012345

  • MN – Country code
  • 81 – Check digit code
  • 0019 – Bank identifier code /BIC/
  • 009000012345 – Account number

We are providing instructions to our customers on how to successfully make transactions using IBAN numbers through the Internet banking of the TransBank.