Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах
- Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих
- Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Банкны системд багадаа 1 жил ахлах эсвэл мэргэшсэн теллерээр ажиллаж байсан туршлагатай
- Удирдан манлайлах чадвартай
- Хэрэглээний програм болон бүртгэлийн систем /NES/-ийн мэдлэгтэй байх
- Англи эсвэл орос хэлний мэдлэгтэй
- Харилцааны болон борлуулалт хийх ур чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Хариуцлагатай.