Skip to the content
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх
- Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх
- Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах
- Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан бол бусад мэргэжилтэй байж болно
- MS Excel, Word зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Бие даан суралцах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Олон улсын болон МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл тухайн зэргийг авахаар горилж буй бол давуу тал болно.