Categories
Мэдээллийн аюулгүй байдал

Интернэт банкны аюулгүй байдлын зөвлөмж

Интернэт банкны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гарч болох эрсдэлүүд нэмэгдэж байдаг тул харилцагч та доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  1. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байх;
  2. Интернэт банкны нууц үгээ солих үед том жижиг үсэг, тусгай тэмдэгт, тоо зэргийг заавал ашиглах,бусад хүмүүс мэдэх боломжтой мэдээллийг нууц үг болгон ашиглахгүй байх;
  3. Интернэт банкны нууц үгээ тодорхой давтамжтайгаар сольж байх;
  4. Интернэт банкинд нэвтрэх нууц үгээ бусад үйлчилгээнд ашиглаж буй нууц үгтэй адилаар үүсгэхгүй байх;
  5. Таныг мөн гэдгийг батлах зорилгоор бүртгэлтэй утасны дугаар болон и-мейл хаягт нь ирж буй нэг удаагийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх;
  6. Банк Таны интернэт банкны нууц үгийг асуусан и-мэйл, мессеж хэзээ ч явуулдаггүй тул ийм төрлийн мэдээлэлд хууртахгүй байж, банкинд мэдэгдэж шалгуулах;
  7. Та өөрийн дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ илэрвэл банктай холбогдож шалгуулах;
  8. Олны танил хүмүүсийн хаягаас дансаа үлдээхийг уриалсан пост таарвал гэмт этгээдүүдийн урхи гэдгийг ямагт санаж болгоомжлох;
  9. Та их хэмжээний мөнгө сугалаанд хожсон, азтан болсон, эсвэл хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа мэдээлэл санал зэрэг и-мэйл, гар утсанд тань мессежээр ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаараарай;
  10. Нийтийн хандалтын газраас аль болох интернэт банкны системд хандахгүй байх. Зайлшгүй шаардлагаар нийтийн ашигладаг компьютерээс /Жишээлбэл: интернэт кафе/ интернэт банк ашиглахдаа анхаарал болгоомжтой байж, “Нэвтрэх нэр” сануулах хэсгийг хүчингүй болгох, ашигласны дараа системээс гарсан эсэхээ шалгах ба хандалтын түүхийг устгаж байх;