Categories
Vacancies

Ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Банкны төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх, удирдан зохион байгуулах
  2. Хариуцсан төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих
  3. Нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, СТОУС, НББОУС, хууль тогтоомжийг нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд бүрэн нийцүүлж, хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах
  4. Тайлан, мэдээллийг боловсруулж, зохицуулах байгууллагад цаг хугацаанд нь хүргүүлэх
  5. Ажилтнуудыг сургах, сургалтын материал, гарын авлага боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Журам, заавар боловсруулах чадвартай /сонирхолтой/
  3. Судалгаа хийх, бие даан суралцах чадвартай, нягт нямбай байх
  4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, сурч хөгжих эрмэлзэлтэй, бүтээлч байх
  5. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  6. Банкны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.