Categories
Consular verification of documents, information on apostille certificates and process drawings

Апостиль гэрчилгээ

Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны бичиг баримт Апостиль конвенцийн гишүүн 121 улсад хүчин төгөлдөр болох юм. КОНСУЛЫН ГАЗАРТ ХАНДАН ДАРААХ ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТАД АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ: – Иргэний үнэмлэх, паспорт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бүх төрлийн иргэний бүртгэлийн гэрчилгээ, – Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт – Бүх шатны боловсролын гэрчилгээ – Шүүх, прокурорын шийдвэр – Төрийн захиргааны байгууллагаас олгодог бусад баримт бичиг – Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *