Categories
Компани байгуулах

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх /нэмэгдэх, хасагдах/

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягнаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
/Маягтад тамга, тэмдэг дарсан байна. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө./

2

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт – Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг

Голомт банкны  1401002649  дансанд тушаасан баримт

– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулан сонинг авч ирэх

4

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл

/1 хувь/

 

 

 

/Шийдвэр/тогтоол/,

гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/

Хувьцаа шилжүүлэх шийдвэр/тогтоол/-т:

–   Хэнээс хэнд, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй, хэдэн ширхэг, хэдэн хувийн хувьцааг ямар төрлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгааг тусгаж, хувьцаагаа шилжүүлсэн этгээдүүд гарын үсэг зурна.

Хувьцаа шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/-т:

–   Гүйцэтгэх захирал өөрчлөх бол өмнөх гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинэ сонгосон байх/,

–   Хуулийн этгээдийн нэр, байрших хаяг, үйл ажиллагааны чиглэл, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэгт өөрчлөлт орсон бол тусгаж, дүрмээ хавсралтаар батлан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/-аар баталгаажуулсан байх

2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна
Хувьцаа шилжүүлж байгаа болон авч байгаа этгээд нь компани бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурсан байна. /шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдэд гэрээ, шийдвэр, тогтоол, дүрэмд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон агуулгыг тусгах/

5

Хурлын зар хүргэсэн нотлох баримт Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хууль, дүрэмд заасны дагуу хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт

6

Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эсхүл өвлөх эрхийн гэрчилгээ Эрх шилжүүлэх тухай шийдвэр/тогтоол/ гарснаас хойш Иргэний хуульд заасан холбогдох гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээ/

7

Дүрэм /2 хувь/ Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмд тусгана

8

Гадаадын иргэн бол паспортын хуулбар Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдага, ТУЗ-ийн дарга, гишүүн нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

9

Хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

10

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхэлдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.

11

 

Татварын албаны тодорхойлолт

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6 /Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татвар төлсөн талаарх татварын албаны тодорхойлолт албан бичгээр/
·     Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах,  гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна.
·      Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй.

Хариулт үлдээнэ үү