Categories
Жижиг, дунд бизнесийн зээл - Репо

Бүтээгдэхүүний нөхцөл

Нөхцөл Бүтээгдэхүүний нөхцөл*
Бүтээгдэхүүн Жижиг дунд бизнесийн зээл – Репо /Экспорт/ 
Зээлийн хэмжээ / үнэт цаасжуулах / 3,000,000,000 /Гурван / тэрбум төгрөг хүртэл
Зээлийн хүү /жил/  10.50% /Репо арилжааны хүү + 4 нэгж хувиас хэтрэхгүй/
Зээлийн хугацаа /сар/ 2 жил хүртэл
Зээл олгосны шимтгэл Шинээр олгох тохиолдолд олгосон зээлийн дүнгийн 1 хувь буюу 1,500,000  төгрөгөөс хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү
Өргөдлийн хураамж 30,000 төгрөг 
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа  6 сараас доошгүй
Бусад Монголбанкны бусад шаардлага, нөхцөлүүд
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж /зээл судлах үед/ Иргэн – 1,000 төгрөг

Байгууллага – 1,000 төгрөг 

*-Монголбанкны тушаал, шийдвэрийн дагуу бүтээгдэхүүний нөхцөл тухай бүр өөрчлөгдөнө.  

 

Categories
Жижиг, дунд бизнесийн зээл - Репо

Тавигдах шаардлага

  1. Репо санхүүжилтийн эх үүсвэрийг олгож буй Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангасан байх;
  2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуй нэгж хамрагдах боломжтой;
  3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ*, 200 болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбар;


Монголбанкнаас тавьж буй шалгуур, шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу.
Дэлгэрэнгүй асуулт хариулт харах бол ЭНД дарж танилцана уу.

Categories
Жижиг, дунд бизнесийн зээл - Репо

Бүрдүүлэх материал

  1. Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  2. Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  3. Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/ 
  4. Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/ 
  5. Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
  6. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, Бизнес төлөвлөгөө, бусад бичиг баримт 
  7. Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт 
  8. Зах зээл болон өрсөлдөгчидийн талаарх мэдээлэл 
  9. Татварын албаны тодорхойлолт
  10. ШШГЕГ-ын тодорхойлолт /байгууллага болон хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  11. УБЕГ-ын лавлагаа /ААН болон гол хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  12. Аудит, татварын албаар баталгаажсан компанийн санхүүгийн тайлан – /Сүүлийн 4 улирлаар, сүүлийн жилийн эцсийн байдлаар/
  13. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг сүүлийн жилийн эцсийн байдлаарх дэлгэрэнгүй. Үүнд: Авлагын жагсаалт, Эргэлтийн хөрөнгийн жагсаалт, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, Өглөг, өр төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт, Борлуулалтын задаргаа, нэгж бүтээгдэхүүний өртөг, сүүлийн 1 жилийн баланс,
  14. Дансны хуулга / Сүүлийн 12 сарын байдлаар/
  15. Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, /хэрэв барьцаа хөрөнгө өөр байгууллагын нэр дээр бол тухайн компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол/
  16. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /түүхчилсэн, дэлгэрэнгүй/
  17. Барьцаалах газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
  18. Барьцаалах машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ
  19. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
  20. Бусад банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга.
  21. Бусад шаардлагатай нэмэлт материалууд