ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БҮС БА ЗАМ САНААЧИЛГЫН НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРЧМУУДАД НЭГДЭН ОРЛОО
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь БНХАУ-ын “Ногоон санхүүгийн зөвлөл” болон Англи улсын Лондон хотын “Ногоон санхүүжилтийн санаачлага”-аар анх үүсгэн байгуулагдаж өдгөө уг зарчимд нийт 16 орны 41 банк, санхүүгийн байгууллагууд, томоохон сангууд болон бусад олон улсын байгууллагууд нэгдээд байна.
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь Бүс ба Нэг замын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар хөгжүүлэх улмаар оролцогч талууд туршлагаа хуваалцах томоохон санаачлага юм.
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдсэнээр банк, санхүүгийн байгууллага нь дараах 7 зарчмыг байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах болно.
Зарчим 1: Байгууллагын засаглалд тогтвортой байдлыг нэгтгэх
Зарчим 2: Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлүүдийг ойлгон, таньж мэдэх
Зарчим 3: Байгаль орчинтой холбоотой мэдээллээ ил тод тайлагнах
Зарчим 4: Оролцогч талуудтай хийх харилцааг өргөжүүлэх
Зарчим 5: Санхүүгийн ногоон хэрэгслүүдийг ашиглах
Зарчим 6: Нийлүүлэлтийн ногоон сүлжээг бий болгох
Зарчим 7: Хамтын ажиллагаагаар дамжуулан чадавх бэхжүүлэх
Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь “Байгаль орчин, нийгмийн бодлого”, “Зээлийн үйл ажиллагаан дахь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн журам”-аараа дамжуулан зээл олгох явцад байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг системтэйгээр хийж ирсэн. 2021 онд бид Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС), Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) хагас жил тутам зохион байгуулдаг тогтвортой санхүүжилтийн үнэлгээгээр “B+” үнэлгээ авч, өмнөх жилийн үнэлгээгээ ахиуллаа.
#GreenInvestmentPrinciples
#TransBank