Categories
Цахим банк

Интернэт банкны гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Хэрэв иргэн бол:
  • Та өөрийн биеэр,  бичиг баримттайгаа очихоос гадна манай банкны дурын салбарт хандах мөн info@transbank.mnхаягт хүсэлтээ өгч шийдвэрлүүлэж болно.
  • Хэрэв та байгууллага бол:
  • Өөрийн байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягнаас info@transbank.mnцахим хаягт хүсэлт илгээх эсвэл албан тоот, бичиг баримттайгаа салбар нэгжид  хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Categories
Цахим банк

Цахим банк буюу интернэт банкны нэвтрэх нэр, и-мэйл хаягаа мартсан тохиолдолд яах?

Энэ тохиолдолд та бичиг баримттайгаа салбарт хандаж эсвэл харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаарт холбогдон нэвтрэх нэрээ мэдэх боломжтой юм.

Categories
Цахим банк

Нэг удаагийн нууц үг гэж юу вэ. Ямар тохиолдолд нууц үг авах вэ?

Нэг удаагийн нууц үг нь шинэ төхөөрөмжийн хандалт болон 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээнд ашиглагдах ба харилцагч та и-мэйл, мессеж, OTP гэсэн 3 сонголтоос дурын сонголтыг хийснээр хүлээн авах боломжтой. Нэг удаагийн нууц үгийн хүчинтэй хугацаа 2 минут байхыг анхаарна уу!

Categories
Цахим банк

Цахим банк буюу интернэт банкны нууц үгээ мартсан бол?

Харилцагч та Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаарт холбогдон нууц үгээ сэргээх боломжтой. Мөн Transbank аппликейшны “Нууц үг сэргээх” гэсэн хэсэгт нэвтрэн өөрийн нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаараа оруулснаар нууц үгээ сэргээх боломжтой юм. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа ирснээр нууц үгээ сэргээлгэх боломжтой юм.

Categories
Цахим банк

Цахим банк буюу интернэт банканд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв иргэн бол:

  • Та өөрийн бичиг баримттайгаа Тээвэр хөгжлийн банкны дурын салбарт ирж бүртгүүлнэ.

Хэрэв та байгууллага бол:

  • Байгууллагын албан хүсэлт, тамга, эрх бүхий албан тушаалтан өөрийн хүчинтэй бичиг баримтын хамт өөрт ойрхон салбарт хандан нээлгэх хүсэлтээ илгээнэ.