Ангилал: Шугамын зээл |Бэлтгэн нийлүүлэгчид зориулсан|
Бэлтгэн нийлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулсан хүүгийн таатай нөхцөл бүхий зээлийн шугамын үйлчилгээ.
- Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
- Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
- Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
- Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
- Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
- Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
- Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/
- Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/
- Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
- Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, Бизнес төлөвлөгөө, бусад бичиг баримт
- Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт
- Зах зээл болон өрсөлдөгчидийн талаарх мэдээлэл
- Татварын албаны тодорхойлолт
- ШШГЕГ-ын тодорхойлолт /байгууллага болон хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
- УБЕГ-ын лавлагаа /ААН болон гол хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
- Аудит, татварын албаар баталгаажсан компанийн санхүүгийн тайлан – /Сүүлийн 4 улирлаар, сүүлийн жилийн эцсийн байдлаар/
- Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг сүүлийн жилийн эцсийн байдлаарх дэлгэрэнгүй. Үүнд: Авлагын жагсаалт, Эргэлтийн хөрөнгийн жагсаалт, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, Өглөг, өр төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт, Борлуулалтын задаргаа, нэгж бүтээгдэхүүний өртөг, сүүлийн 1 жилийн баланс,
- Дансны хуулга / Сүүлийн 12 сарын байдлаар/
- Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, /хэрэв барьцаа хөрөнгө өөр байгууллагын нэр дээр бол тухайн компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол/
- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /түүхчилсэн, дэлгэрэнгүй/
- Барьцаалах газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
- Барьцаалах машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
- Бусад банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга.
- Бусад шаардлагатай нэмэлт материалууд
Шугамын зээл | Төгрөг | Ам.доллар |
Зээлийн дээд хэмжээ | 3.5 тэрбум төгрөг хүртэл ба түүнтэй тэнцэх валют | |
Зээлийн хүү /сар/ | 2.0%-1.6% | 1.5%-1.0% |
Зээлийн хүү /жил/ | 24.0%-19.2% | 18.0%-12.0% |
Коммитмент хүү /жилийн/ | 4.2%-2.8% | 3.6%-2.0% |
Зээлийн хугацаа | 12 хүртэл сар | |
Зээл олгосны шимтгэл | Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг ба түүнтэй тэнцэх валют | |
Нэмэгдүүлсэн хүү | Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү | |
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл | 0% | |
Өргөдлийн хураамж | 30,000 төгрөг | |
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж /зээл судлах үед/ | Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг | |
Тайлбар: Улсын дугаар аваагүй автомашин болон хүнд даацын механизмийн гаалийн эх бичиг баримтуудыг барьцаалж олгох боломжтой зээлийн бүтээгдэхүүн. |
*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 19.69%-24.51%