“Moody’s” олон улсын үнэлгээний агентлаг Тээвэр хөгжлийн банкны зээлжих чадварын cуурь үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил “B3” түвшинд тогтоолоо.
Ангилал: Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 100 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүргэлээ. Энэ нь 2020 оны 3-р улирлын байдлаар системдээ 2-р байранд жагсав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд цахим банк, карт, Mост мони, мессеж мэдээ үйлчилгээний хураамжийг 2020 оны хугацаанд 0 төгрөг болгож, хураамж, шимтгэлээс 100 хувь чөлөөлөх аяныг хэрэгжүүлсэн.
Андеррайтерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд “Бодь даатгал ХХК”-ийн IPO-д хамтрагч андеррайтераар амжилттай ажилласан.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох зорилготой “Хүүхдийн банк” төслийг амжилттай эхлүүлж, “Хөөрхөн шар шувуу” Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төвд “Хүүхдийн банк” тохижуулан, нээлээ.
Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчидаа дэмжих зорилгоор BEST хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
“AsiaMoney” сэтгүүлээс 2020 оны Монгол улсын шилдэг “Нийгмийн хариуцлагатай банк”-аар шалгарав.
Ази номхон далайн банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asia Money” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч” Монгол улсын шилдэг банкаар өргөмжлөгдлөө.
“Том 4”-ийн нэг болох KPMG аудитын компаниар 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгүүллээ. Мөн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд гишүүнээр элсэв.
Өөрийн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлж, 78 тэрбум төгрөгт хүргэснээр салбартаа өөрийн хөрөнгөөр 7 дахь том банк боллоо.
“Санхүү тайлагналын олон улсын стандарт”- ын 9, 15 болон 16 дугаар стандартуудыг үйл ажиллагаандаа иж бүрнээр нь анхлан нэвтрүүлсэн.
Монгол улсын засгийн газар болон ОУВС–аас хийсэн зээл, активын чанарын “AQR” шалгалтыг амжилттай давсан.
Монголын хөрөнгө оруулалттай арилжааны банк болсны дараах анхны зээл олголт хийгдсэн.
Банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж, 100% Монголын хөрөнгө оруулалттай банк боллоо.