Интернэт банк, Transbank аппликейшн шинэчлэгдэн шинэ өнгө төрхтэй болж илүү хялбар, ухаалаг боллоо.
Ангилал: Банкны товч танилцуулга
Биржийн бус зах зээлийн (OTC Market) арилжаанд оролцох Шууд оролцогч боллоо.
Сингапурын OVERSEA-CHINESE BANKING CORPORATION (OCBC) банканд ам.доллар, хонконг доллар, сингапур долларын данс нээлээ.
Moody’s олон улсын үнэлгээний агентлагаас Тээвэр хөгжлийн банкны Зээлжих cуурь зэрэглэлийн үнэлгээг (Baseline Credit Assessment-BCA) Монгол Улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу “B3” үнэлгээтэйгээр 3 жил дараалан тогтоолоо.
Японы Sumitomo Mitsui Banking Corporation-той корреспондент банкны харилцаа тогтоолоо.
Банкны тухай хууль болон Компаний тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 7 дугаар сарын 27- ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдлээ.
Олон улсын өндөр зэрэглэлийн UnionPay Platinum, Diamond кредит картыг Монгол Улсын зах зээлд анхлан нэвтрүүллээ.
Санхүүгийн зах зээлд анх удаа алтны үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн төлөвлөлт, ханшийн эрсдэлийн зохистой удирдлагад нийцсэн Биет алтны харилцах, хугацаагүй хадгаламжийн дансны үйлчилгээ нэвтрүүллээ.
“Moody’s” олон улсын үнэлгээний агентлаг Тээвэр хөгжлийн банкны зээлжих чадварын cуурь үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил “B3” түвшинд тогтоолоо.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 100 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүргэлээ. Энэ нь 2020 оны 3-р улирлын байдлаар системдээ 2-р байранд жагсав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд цахим банк, карт, Mост мони, мессеж мэдээ үйлчилгээний хураамжийг 2020 оны хугацаанд 0 төгрөг болгож, хураамж, шимтгэлээс 100 хувь чөлөөлөх аяныг хэрэгжүүлсэн.
Андеррайтерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд “Бодь даатгал ХХК”-ийн IPO-д хамтрагч андеррайтераар амжилттай ажилласан.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох зорилготой “Хүүхдийн банк” төслийг амжилттай эхлүүлж, “Хөөрхөн шар шувуу” Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төвд “Хүүхдийн банк” тохижуулан, нээлээ.
Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчидаа дэмжих зорилгоор BEST хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
“AsiaMoney” сэтгүүлээс 2020 оны Монгол улсын шилдэг “Нийгмийн хариуцлагатай банк”-аар шалгарав.