Тээвэр хөгжлийн банкны МУТС-тэй тэмцэх бодлого, зохицуулалтын талаар
Тээвэр хөгжлийн банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай (МУТСТ) хууль, тогтоомж, олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмж, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг билээ.
Банк, дээрх хууль, дүрэм, журамд нийцүүлэн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, улс орны эрсдэлийн үнэлгээ, олон улсын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, корреспондент харилцаанд баримтлах журам зохицуулалтыг тодорхойлон МУТСТ банкны дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж гаргасан байдаг.
Банк нь харилцагчийг таньж мэдэх хүрээнд харилцагчийн мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэл, гэрээ, холбогдох бусад баримт, мэдээллийг харилцагчийн албан ёсны баримт бичиг, баталгаат эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн таньж мэдэж ажилладаг. Үүнд:
- Банктай үүсгэж буй бизнесийн харилцааны зорилго;
- Эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлагын мэдээлэл;
- Эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа, хийж буй гүйлгээний утга, зориулалт;
- Хөрөнгө, орлогын гарал үүсэл.
Корреспондент банк, санхүүгийн байгууллагуудтай харилцахдаа “Wolfsberg group” болон олон улсын бусад зохицуулагч байгууллагаас гаргасан зөвлөмж, “US Patriot Act”; “US FATCA” зэрэг хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажиллаж байна.
Wolfsberg CBDDQ:
Санхүүгийн байгууллагыг таньж мэдэх Wolfsberg CBDDQ-тэй энд дарж танилцана уу.
US Patriot Act:
АНУ-ын санхүүгийн байгууллагуудын корреспондент дансанд зориулсан шаардлагыг батламжилсан Global USA Patriot Act certification-той энд дарж танилцана уу.
US FATCA status:
Банк, АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дансдыг тус улсын холбооны хууль-US FATCA-ийн дагуу тайлагнах үүрэгтэй байдаг.
Тээвэр хөгжлийн банкны FATCA W8BEN-E бүртгэлийн сертификатыг эндээс харна уу.