Categories
Нийгмийн хариуцлага

Үүнд:

  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Байгаль орчин
  • Хүний эрх, ажилтнуудын хөгжил

Байгаль орчин

Тээвэр хөгжлийн банк “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

Тээвэр хөгжлийн банк нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллалаа. Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй улс орнуудын тоонд багтсан бөгөөд олон улсын стандартын дагуу нутаг дэвсгэрийн 30 орчим хувь ой мод байвал зохистой гэсэн үзүүлэлтэд хүрэхгүй буюу газар нутгийн 80 орчим хувь цөлжилттэй байна. Түүнчлэн “Тэрбум Мод” Үндэсний хөдөлгөөний онцлог нь модыг зохих ёсоор хөрсөнд суулгахаас гадна цаашид олон жил зөв арчилж тордон, бодитой үр дүнг харуулах юм.


Боловсрол

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” Ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгууллаа.

“Бүгдээрээ хуримтлуулъя” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг тохиолдуулан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 17 ерөнхий боловсролын сургууль болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр зочлон нийт 500 гаруй иргэдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд “Миний мөрөөдөл” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг 3 байрыг шалгаруулан “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг болон банкны гарын бэлэг гардуулав.

Бага насны хүүхдүүдийг банкны оффис, салбар нэгжтэй танилцах өдөрлөгийг зохион байгууллаа.

“Бүгдээрээ хуримтлуулъя” аяны хүрээнд ажилтнуудын хүүхэд, багачуудыг банкны төв оффис болон салбар, нэгжүүдэд хүлээн авч банкны үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулах өдөрлөгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.


Хүний эрх, ажилтнуудын хөгжил

Сэтгэл ханамжтай ажлын байр: Бидний үнэт зүйлсийн нэг нь ажилтнууд бөгөөд бид банкаа гэсэн чин сэтгэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллагсдыг сэтгэл ханамжтай, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажиллуулах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх замаар ажилтнуудын ажиллах хамгийн таатай орчинг бүрдүүлж, тал бүрээр дэмжин, хөгжиж дэвших бололцоогоор хангаж ажилладаг билээ.

Эрүүл мэнд: Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр вакцинжуулалтад хамруулан, эрүүл мэндийн бүрэн оношилгоо,  шинжилгээнд хамруулдаг. Мөн мэргэжлийн бариа засалчдыг тогтмол ажиллуулан тохилог, зориулалтын өрөөнд бариа заслын үйлчилгээг үзүүлдэг.

Уян хатан ажлын цаг: Ажиллах арга барил, хэв маягт тохируулан уян хатан ажлын цагаар ажиллах боломжоор хангадаг. Ингэснээр ажилтнуудын ажлын бүтээмж болон сэтгэл ханамж нэмэгдэх эерэг нөлөөтэй бөгөөд орчин үеийн хэв шинжийг агуулсан тохилог, тав тухтай, ажил хэргээ явуулахад шаардагдах бүхий л боломжоор хангагдсан таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Байгаль орчинд ээлтэй ажлын орчин: Төв оффис нь дараах нөөцийн хэмнэлтийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, хүрээлэн буй байгаль орчиндоо хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Үүнд:

  • Цахилгаан бага зарцуулдаг, автомат тохируулга бүхий гэрэл чийдэн;
  • Усны хэмнэлт бүхий автомат цорго;
  • Цаасны хэмнэлтийг бий болгох зорилгоор давхар бүрд зөвхөн нэг принтер ажиллуулдаг бөгөөд зөвхөн шаардлагатай материалаа хэвлэж заншсан;
  • Хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг байршуулсан;
  • Нэг ажилтанд ногдох ногоон байгууламж болон ажлын орчны зай талбай хүрэлцээтэй байдаг нь дотор агаарын урсгал төдийгүй, хүчил төрөгчийн хэмжээг тогтмол хангалттай хэмжээнд бий болгодог.

Сургалт, хөгжил: Ажилтнуудынхаа хувь хүний хөгжилд зориулж дараах клубууд болон цахим сургалтын платформыг ажиллуулж байна.

  • Кино сан;
  • Номын клуб;
  • Спорт клуб;
  • Видео хичээл;
  • Пресентаци хичээлүүд.

Хариулт үлдээнэ үү